Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 0.1-43.0 мм бороо орлоо

Өнгөрсөн хоногт  төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 0.1-43.0 мм бороо орсноос хамгийн их нь Өвөрхангайн Уянгад 43.0 мм, Баруунхайрханд12.0 мм, Зүйлд11.0 мм , бусад нутгаар 0.1-6.0 мм бороо орсон байна.

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-6 градусаар дулаарсан байна. Алтайн Уулс, Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулсаар +17..+21 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн аймгуудын нутгийн өмнөд, Халх голын саваар +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус байв.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-5 градусаар дулаарч хонов. Монгол-Алтай, Завхан голын сав, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар  +4...+10 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +12...+18 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 6.0 мм  бороо орсон байна. Өнгөрсөн шөнө бороо ороогүй. Салхи  зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +23...+25 градус, өнгөрсөн шөнө Яармаг Сонгины орчмоор +5 ..+9 градус, бусад хэсгээр +11..+13 градус дулаан байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/21

20 цаг

2 35
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/21

8 46
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store